Намрын башёд ёкозүна Ооносато түрүүллээ

Намрын башёд ёкозүна Ооносато түрүүллээ


   Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр болсон есдүгээр сарын башёгийн 15 дахь өдрийн барилдаанд ёкозүна Ооносато оозэки Аонишикигээр давж түрүүллээ. Ийнхүү зүүний манлай ёкозүна жилийн дараа башёд дахин түрүүлж, Эзэн хааны цомыг зургаа дахь удаагаа хүртэж байна. Тэрбээр ялсныхаа дараа “Энэ дүр зургийг дахин харахыг л хүсэж байсан. Аварга болж чадсандаа маш их баяртай байна” хэмээн ярилцлага өгчээ. Мөн “Дахин түрүүлж чадах болов уу гэж эргэлзэж байсан үе бий. Гэхдээ манай дэвжээний багш, хуучин ёкозүна Кисэносато намайг үргэлж дэмжсэн. Өнөөдөр тэр шүүгчээр дэргэдээс харж байсан. Түрүүлж байгаа мөчөө түүнд харуулж чадсандаа баяртай байна” гэжээ. Харин Украины бөх оозэки Аонишики 11 даваатай башёг өндөрлүүлэв. Тэр бол өмнөх долоодугаар сар болон нэгдүгээр сар, өнгөрсөн оны 11 дүгээр сарын башёгийн түрүү бөх билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.