images

Жүжигчин Лупита Нёнго “De Beers” компанийн нүүр царай болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-02


     Африкын Кени улсаас гаралтай Холливүүдийн жүжигчин Лупита Нёнго Английн “De Beers группын сурталчилгааны элч төлөөлөгч болжээ. Энэ талаар шүүмжлэгчид Африкийн хамаг баялгийг хаман авч буй уг компанийн элч болох саналаас татгалзах хэрэгтэй хэмээн ярьсан талаар Кени улсын өдөр тутмын сонин мэдээлжээ. Мөн Кенийн улс төрийн зүтгэлтэн Бонипас Муванги “Лупитагийн эцэг нь манай Кени улсын хувьсгалч, үндэсний баатар билээ. Гэтэл охин нь байгаль орчинд халтай компанийн нүүр царай болж байгаа нь харамсалтай” хэмээн өгүүлжээ. Харин жүжигчин бүсгүй энэ талаар өөр бодолтой байгаа бөгөөд охид, эмэгтэйчүүдэд ойр дотно байж тэдэнд тусламжийн гараа сунгахад энэхүү ажил алба дэм болно хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Хамгийн гол нь миний бие энэхүү шинэ ажлаараа дамжуулан дэлхийн охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, тэдний эрхийг дээдэлдэг болоход хувь нэмэр оруулж чадах юм” хэмээн өгүүлжээ. “De Beers групп нь Ботсвана, Канад, Намиб болон ӨАБНУ-д уул уурхайн бизнес эрхэлж алмааз олборлон боловсруулж худалдаанд гаргадаг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.