images

Хятад улс 2.1 сая автомашин экспортлов

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2022-10-25


     Хятадын автомашин үйлдвэрлэгчид 2022 оны эхний гурван улиралд 2 сая 117 мянган автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнээс давсан байна. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр 8 дугаар сард 308 мянган автомашин экспортолж, дээд амжилт тогтоосны дараа есдүгээр сард автомашины экспорт дахин 300 мянган автомашиныг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 73.9 хувиар өссөн байна. Оны эхний есөн сарын байдлаар автомашины экспорт өмнөх оны мөн үеэс 55.5 хувиар өсчээ. Загварын хувьд суудлын автомашины экспорт 1.696 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 60.1 хувиар өссөн бол ачааны машины экспорт 422 мянган ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 39.2 хувиар өссөн байна.

     Шинэ эрчим хүчний автомашины экспорт 389 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт гарав.  Шинэ эрчим хүчний автомашинууд гадаадад гарч байгаатай холбогдуулан Европ, АНУ нь Хятад улсын автомашины экспортын хоёр том зах зээл болж байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд Хятад улсын Европ руу хийсэн автомашины экспорт 204 хувиар өсөж, Хойд Америк руу хийсэн экспорт 100 гаруй хувиар өсөв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.