"Фокскон" ажилчдаа үйлдвэрийн байранд хоол идэхийг хориглов
Анд нөхдийн мэдээ
2022-10-22
"Apple"-ийн "Iphone" гар утас угсардаг "Фокскон" үйлдвэрийн Хятадын Шэнжоу хот дахь салбар үйлдвэрийн байран доторх хоолны газраа хааж, ажилчдаа зөвхөн амрах байранд нь хооллуулж байх шийдвэр гаргасан талаар “South China Morning Post” мэдээллээ. Ингэхдээ ажилчдын өдрийн гурван хоолыг үнэ төлбөргүй болгож, амрах байрандаа очиж хооллох замын зардлыг олгохоор болжээ. Мөн нийт ажилчид зөвхөн N95 маск зүүх шийдвэр гаргасан байна. "Фокскон" компанийн албаны хүн уг шийдвэрээ 10 сая хүн амтай хотод нь энэ сарын 8-ны өдрөөс "Ковид-19"-ийн халдвар илэрсэнтэй холбон тайлбарлааад “Ийм нөхцөл байдал үүссэн ч үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.