images

“Mercury Prize”-ын эзэн тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-20


     Британийн болон Ирландын оны шилдэг цомогт олгодог “Mercury Prize” шагналыг рэп дуучин Литл Симз хүртлээ. Тэрбээр энэ шагналд 2019 онд мөн нэр дэвшиж байжээ. “Энэ цомогт дуучин хувийнхаа төдийгүй улс төрийн сэдэв хөндсөн нь бидэнд их сонирхолтой байлаа. Дуу нь олон талтай бөгөөд ер бусын хэлбэр хийцтэй байсныг нь бид үнэлэхээс өөр аргагүй байв” гэж шүүгчдийн ахлагчийн хэлснийг “The Guardian” сонин эш татсан байна. 1995 оноос хойш олгосон энэ шагнал цомгийн борлуулалтанд ихээхэн нөлөөлдөг бөгөөд 2013 онд шагнал хүртсэн дуучин Жэймс Блэйкийн цомгийн борлуулалт зөвхөн “Amazon” дээр 2500 хувиар нэмэгдэж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.