images

Хиймэл оюун ухаанаар химийн туршилт хийдэг боллоо

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-20


     Хятадын Анхуй мужийн Хэфэй хотын Шинжлэх ухаан технологийн их сургууль химийн туршилт судалгаа хийдэг хиймэл оюун ухаант систем нэвтрүүлсэн талаар мэдээлжээ. Тэрхүү систем нь шинжлэх ухаанч сэтгэлгээгээр ажилладаг буюу химийн судалгаа хийх дарааллын дагуу ажиллах чадвартай. Судалгааны өгөгдлийг автоматаар цуглуулж, боловсруулаад анализ хийж түүнийгээ дүрслэн үзүүлдэг. Мөн энэ хиймэл оюун ухаант роботыг цахимаар хянах боломжтой тул нэг зэрэг 10 гаруй газарт ажиллаж буй роботыг ажил эсвэл гэрээсээ удирдаж болдог байна. Энэ роботоор гурван өөр химийн туршилт хийлгэж туршсан талаар Хятадын үндэсний шинжлэх ухааны сэтгүүл дэх эрдэм шинжилгээний өгүүлэлд бичжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.