images

Хойд мөсөн далайн гүнд 6 сар амьдарна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


     Адал явдалд дуртай 45 настай Албан Мишон хэмээх франц эр Хойд мөсөн далайн усан дотор 6 сар амьдрахаар бэлтгэж байгаа тухай Английн “Times” сонин мэдээлжээ. Мишон 2,3 метрийн өргөн, 24 метрийн урттай туршилтын байранд орж Хойд мөсөн далайн ус хөлдөхөөс өмнө 10 метрийн гүнд байрших юм байна. Хэрэгцээт агаар, ус, эрчим хүчийг нөөцөлж бэлдсэн энэ байрандаа тэрбээр далай гэсэх хүртэл 6 сарын хугацаанд амьдрах гэнэ. Францын зүйн хойд нутагт төрж багаасаа элдэв адал явдалд хүч сорьж ирсэн Мишон 11 настайдаа анх удаа далайн гүнд шумбаснаас хойш өнөөг хүртэл төрөл бүрийн туршилт хийж иржээ. Тасралтгүй 45 хоног Хойд мөсөн далайн мөсөн доогуур шумбаж, ганц хүний сэлүүрт завиар Грийнландын далайгаар 51 өдөр аялж, цөн түрэх үеэр хойд туйлд 62 хоног амьдрах зэргээр олон туршилт хийж тухай бүрдээ амжилттай даван туулж чаджээ.

     Тэрбээр мөсөн доор амьдрах явцдаа эх газартай байнга холбоотой байх үүднээс далайн мөсөн дээр бас нэгэн байр бэлдэх ажээ. Энэ байр нь далайн гүн дэх байртайгаа хоолойгоор холбогдсон байх бөгөөд шаардлагатай үед эмнэлгийн тусламж зэргийг авч болохоор тоноглогдсон байх гэнэ. Эдгээрийг барьж бэлэн болгоход 14 мянган евро шаардагдахаар байгаа бөгөөд Мишон хандив цуглуулж, төсөвлөсөн мөнгөнийхөө 10 хувийг хуримтлуулаад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.