Гандантэгчэнлин хийдийн урд талбайг байгалийн чулуун хавтангаар бүржээ
Чихэнд чимэгтэй
2025-07-09
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр засварлаж дуусчээ. Ингэхдээ төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг элэгдэл багатай, өндөр даралт температурт тэсвэртэй байгалийн чулуун хавтангаар бүрж, 820 ам.метр талбайд ногоон байгууламж болон сандал, гэрэлтүүлэг, хашлага, шатыг нь шинэчилж тохижуулсан байна. Түүнчлэн талбайн төв хэсэгт Монголын уламжлалт алхан хээ, дотор талд нь зоосон хээг дүрсэлжээ. Энэ нь хийдээс зохион байгуулах аливаа арга хэмжээ, цам харайх бүжигт зориулсан аж. Засвар хийхээс өмнө хийдийн урд талбай хуучин бетонон болон явган замын хэлбэржүүлсэн өнгөт хавтантай байсан бөгөөд төв хэсгээрээ хавтан нь хуурч, тавцангийн шат болон ойр орчмын эд зүйлс хуучирч муудсан байжээ. Тиймээс гадаад, дотоодын аялагчид ихээр очдог тус газрыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгаар бүрэн тохижуулсан байна. Энэ ажлын гүйцэтгэгчээр Хот тохижилтын ерөнхий газар болон “Дабль пирамид констракшн” компани ажиллаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” зураг төслийг нь боловсруулжээ.
Гэрэл зургийг: Ulaanbaatar.mn.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.