images

Монгол, Хятадын эрдэмтэд хамтарч эмийн ургамлын зурагт толь бүтээнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-07-08


   Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн “Монгол орны түгээмэл хэрэглэгддэг эмийн ургамлын түүхий эдийн ургахад тохиромжтой бүсчлэл болон тариалалтын судалгаа” төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн судалгааг Монгол, Хятадын эрдэмтэд хамтран хийж “Эмийн ургамлын зурагт толь” бүтээж байгаа юм. Монголын талаас судлаач У.Мядагбадам, Хятадын талаас Өвөр Монголын Бугатын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн Ли Мин Хуйгийн удирдсан судалгааны баг өнгөрөгч сарын 24-30-ны өдрүүдэд Төв, Хэнтий, Булган аймагт эмийн ургамлын хээрийн судалгаа хийж, Монгол орны тэгш өндөрлөгийн бүсэд ургадаг эмийн ургамлуудын төрөл зүйл, биологийн онцлогийг ажиглан баталгаажуулж, гэрэл зураг авч, толь бүтээх ажлаа эхлүүлээд байна. Мөн Булган аймгийн Дашинчилэн сум дахь Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Эмийн ургамал нутагшуулан тарималжуулах плантацид ажиллаж, Хятадын судлаачид ургамал тарих, арчлах технологийн талаар зөвлөгөө өгчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.