images

Индонези: Гэр бүлээс гадуур харьцаанд орсон хүнийг олны өмнө ташуурдаж шийтгэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-06


   Индонезийн Баруун Суматра арлын Ачех мужийн шүүх гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг олны өмнө ташуурдаж шийтгэсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Ачех муж нь гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орох төдийгүй мөрийтэй тоглоом тоглох, архидан согтуурах явдлыг гэмт хэрэг хэмээн үзэж шийтгэдэг исламын хуульт тус улсын цорын ганц муж юм. 2003 оноос хойш тус мужид шариатын хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2015 оноос эхлэн исламын шашингүй хүмүүст ч хамаарах болжээ. Хуульд зааснаар гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орох, ижил хүйстэн, мөрийтэй тоглоом тоглох, архи дарс уух, эмэгтэйчүүд ил задгай хувцас өмсөх, эрэгтэйчүүд баасан гарагийн мөргөлд оролцохгүй байх зэрэгт ял оноодог аж. Дээрх хоёр хүнийг шийтгэхдээ цэцэрлэгт хүрээлэнд олны нүдэн дээр гүйцэтгэсэн бөгөөд нүүрээ халхалсан ял гүйцэтгэгчид шүүгдэгчдийн нуруун дээр тус бүр 100 удаа модон саваагаар саваадаж шийтгэжээ. Ял гүйццэтгэх үед эмнэлэг болон онцгой байдлынхан бэлэн байсан байна. Мөн тэр өдөр мөрийтэй тоглож, архи уусан хэргээр ял сонссон гурван шүүгдэгчийг тус бүр 49 удаа ташуурдуулжээ. Хотын дарга Илиза Саадуддин Жамал “Энэ шийтгэл нь нийгэмд ёс суртахууны сургамж болж, шүүгдэгчид гэмших болно” гэжээ. Хүний эрхийн байгууллагууд олны өмнө ташуурдаж шийтгэх явдлыг зогсоохыг уриалсаар байгаа ч мужийн оршин суугчид уг шийтгэлийг идэвхтэй дэмжиж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.