images

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүд орнуудыг сонгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-04


   НҮБ-ын Ерөнхий Ассамблей Бахрейн, Колумб, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Латви, Либери зэрэг таван орныг Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгов. Аюулгүйн зөвлөл нь АНУ, Хятад, Орос, Их Британи, Франц зэрэг байнгын таван гишүүн, байнгын бус арван гишүүнээс бүрддэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүр таван байнгын бус гишүүнийг сонгодог ажээ. Түүнээс гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблей есдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь Ерөнхий Ассамблейн даргаар Германы Гадаад хэргийн сайд асан Анналена Вербокыг сонгосон байна. А.Вербокыг нэгэн цагт “Пост-Меркель” гэж нэрлэдэг байсан бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл Германы Гадаад хэргийн сайдаар ажилласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.