Өмнөд Солонгос гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалтаараа дэлхийд гуравдугаарт оров
Анд нөхдийн мэдээ
2025-05-29
Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний дотоод дахь борлуулалт, гадаад дахь нийлүүлэлт өнгөрөгч 2024 онд дээд амжилт тогтоосон талаар тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас мэдээллээ. Өнгөрсөн жил тус улсын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт 10.2 тэрбум доллар буюу 13.88 их наяд вон болсон нь 2023 оныхоос 20.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Улмаар энэ дүнгээрээ дэлхийд гуравдугаарт орсон байна. Тус улсын өмнө 23.23 тэрбум долларын гоо сайхны бүтээгдэхүүн гадаадад нийлүүлсэн Франц, 11.19 тэрбумыг нийлүүлсэн АНУ оров. Өмнөд Солонгос дотооддоо 17.54 их наяд воны борлуулалт хийсэн нь 2023 оныхоос 20.9 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тус улсын гадаад дахь хамгийн том зах зээл нь Хятад болж нийт экспортынх нь 2.49 тэрбум долларыг бүрдүүлжээ. Түүний араас АНУ, Япон, Хонконг, Вьетнам орсон аж. Өнөөдрийн байдлаар тус улс дэлхийн 172 оронд гоо сайхны бүтээгдэхүүн нийлүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.