Титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг II эмнэлэгт эмчилнэ
Чихэнд чимэгтэй
2025-05-28
Манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад байдаг зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг Улсын II төв эмнэлэгт эмчилж эхлэхээр болжээ. Энэ хүрээнд тус эмнэлгийн таван хүнтэй баг өнгөрсөн онд БНХАУ-ын Шанхай хотод суралцаад ирсэн билээ. Мөн эмнэлгийн зүрх судасны тасагт IVUS+NIRS дүрс оношилгооны аппаратыг суурилуулан ашиглаж эхэлжээ. Ингэснээр энэ өвчний хүндрэл болон нас баралтыг бууруулахаас гадна эмчилгээний шаардлагаар гадаадад зорчих урсгалыг багасгах ач холбогдолтой. Манай улсад титэм судасны дисплази эмчилгээнд орж буй нийт хүмүүсийн 20 хувь нь титэм судасны дундаас хүнд зэргийн шохойжилттой байдаг байна. Тухайлбал, 2023 онд II эмнэлэгт титэм судсан дотуурх 800 орчим оношилгоо хийхэд 85-д нь архаг бөглөрөл оношлогдож байжээ. Ази тивд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, судсан дотуурх дүрс оношилгооны чадамжаар Япон, Өмнөд Солонгос, Тайвань улс тэргүүлдэг. Мөн энэ эмчилгээ эдгээр улсад дунджаар 20-30 мянган ам долларын үнэтэй байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.