images

Нийтийн тээврийн орлого 2.7 тэрбум төгрөгөөр өсчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-23


    "Улаанбаатар смарт карт” компаниас нийслэлийн төсөвт энэ оны эхний дөрвөн сард 12.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Мөн нийт зорчилтын тоо 52 сая болж, нийтийн тээврээр зорчигчид таван саяар нэмэгджээ. Нийслэлийн ЗДТГ өмнө нь “Улаанбаатар смарт карт” компанийн 24 хувийг эзэмшиж байсан бол өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын “Ти мони” компанитай хэлэлцээ хийснээр нэмж 55 хувийн хувьцааг шилжүүлэн авсан юм. Ингэснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах эрхтэй болсон билээ. Нийтийн тээврийн салбарын орлого өссөн нь төлбөрийн системийг хялбаршуулсны үр дүн хэмээн албаныхан тайлбарлаж байна.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.