Нидерландын Төв банк хүмүүсийг бэлэн мөнгөтэй явахыг уриалав
Анд нөхдийн мэдээ
2025-05-23
Европын зарим орнуудад эрчим хүч тасалдах болсон тул Нидерландын Төв банк хүмүүст бэлэн мөнгөтэй явахыг зөвлөсөн байна. “Euronews” агентлагийн мэдээлснээр, эрчим хүчний доголдлоос болж компьютерийн сүлжээ тасрах болсон тул насанд хүрэгчид доод тал нь 70 евро, хүүхэд 30 еврогийн бэлэн мөнгөтэй явахыг тус банк уриалжээ. Энэ мөнгө нь гамшиг тохиолдсон үед 72 цаг буюу 3 хоногийн ундны ус, хоол хүнс, эм тариа, унааны зардал зэрэгт хүрэлцэнэ гэж тооцсон байна. Түүнчлэн бэлэн мөнгө авч явахаас гадна картаар төлбөр хийх боломжгүй тохиолдолд ухаалаг утас, цаг ашиглан төлбөр тооцоо хийх аргад суралцсан байхын чухлыг анхааруулжээ. Иргэдийг бэлэн мөнгөтэй явах зөвлөмж гаргасан нь өнгөрсөн сард Испани, Португалд цахилгаан эрчим хүч тасалдсантай холбоотой юм. Тухайн үед цахилгаан тасарсны улмаас АТМ-ууд эвдэрч, картын төлбөр тооцоо бүрэн зогссон нь хүмүүст ихээхэн чирэгдэл учирсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.