Австрийн хоккейчид 1994 оноос хойш анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд шалгарав
Анд нөхдийн мэдээ
2025-05-21
2025 оны хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өчигдөр дуусч, шилдэг найман баг тодорлоо. Шөвгийн наймд Канад, Данийн багтай, АНУ, Финландын багтай, Швейцар Австрийн багтай, Швед, Чехийн багтай өрсөлдөхөөр болов. Тэд маргааш Шведийн Стокхольм болон Данийн Хернинг хотод 16:20, 20:20 цагаас зэрэг тоглож эхлэх бөгөөд тоглолтыг Дэлхийн хоккейн холбоо (IIHF) албан ёсны вэбсайтаараа шууд дамжуулан хүргэх ажээ. Харин тэмцээний хагас шигшээ шатны тоглолтыг 24-ний өдөр, медалийн төлөөх тоглолтыг 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ жилийн тэмцээнд Австрийн шигшээ баг 1994 оноос хойш анх удаа шөвгийн наймд шалгарсан нь онцгой үйл явдал болжээ. Тэд урьдчилсан шатанд Латвийн багийг 6:1 харьцаагаар хожиж түүхэн амжилт үзүүлсэн байна.
Гэрэл зургийг "International Ice Hockey Federation" вэбсайтаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.