Хятад: Рестораны эзэн эр борлуулалтаа хэрхэн өсгөв?
Анд нөхдийн мэдээ
2025-05-21
Ресторан ажиллуулдаг хятад эр үйлчлүүлэгч цөөрч бизнес нь уналтад орж эхлэх үед тахианы мах бэлтгэж байгаа үйл явцаа цахимаар шууд дамжуулснаар борлуулалт нь эрс нэмэгджээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадын Сычуань мужийн Лешань хотын иргэн Ван Вейшан найзынхаа хамт тахиа, туулай, нугасны махан хоолоор үйлчилдэг ресторан ажиллуулдаг байв. Энэ оны эхээр борлуулалт эрс буурч эхэлснээр Ван Вэйшан үйлчилгээгээ сайжруулж, үйлчлүүлэгч татах арга эрэлхийлсээр нэгэн санаа олжээ. Тэрбээр тахиа, нугасны махны өд, үсийг нэг бүрчлэн түүж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлж эхэлснээр үзэгчид цаг, өдрөөр нэмэгдэж, өнгөрсөн гуравдугаар сард байршуулсан анхны видео бичлэгийг нь 5 сая гаруй хүн үзсэн байна. Тэрчлэн хямсаагаар өд, үс зулгааж буй үйл явцыг дуу чангаруулдаг ASMR (Angry Relaxation Sound) аудио төхөөрөмж ашиглан хийж эхэлсэн бөгөөд 38 минутын урт бичлэгийг нэг шөнийн дотор арав гаруй мянган хүн үзжээ. Түүний нийтэлсэн видео бичлэг алдаршиж эхлэхийн хэрээр ресторан ч хүний хөл тасрахгүй, үйлчлүүлэгчид ам сайтай байх болжээ. Ван Вэйшан “Цахимаар шууд нэвтрүүлж эхэлснээс хойш манай рестораны сарын борлуулалт 200 мянган юанаас давсан” гэжээ. Мөн энэ ажилд нь ээж нь хүртэл оролцож, өдөрт 15 кг орчим махны үсийг түүж бэлтгэдэг тухай ярьжээ. Энэ талаар цахим хэрэглэгчид "Энэ бичлэгийг үзэж байгаад унтчихдаг. Нойронд их сайн”, "Ийм энгийн бичлэг стресс тайлна гэж хэзээ ч бодож байсангүй" гэх мэт эерэг сэтгэгдэл үлдээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.