images

Өмнөд Солонгос: Монголын энхийг сахиулагчид инженерийн сургалтаа дүүргэлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-19


   НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монгол, Камбож, Индонез, Филиппин, Тайланд улсын 28 цэрэг Өмнөд Солонгост болсон зургаан долоо хоногийн инженерийн сургалтыг дүүргэлээ. Уг сургалтыг Өмнөд Солонгос улс анх удаагаа зохион байгуулсан бөгөөд энхийг сахиулагчдын хамрагдах сургалтын сүүлийнх нь болж байгаа аж. Цэргүүд НҮБ-ын Гурвалсан хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу дөрөвдүгээр сарын 7-нд инженерийн чадвар сайжруулах сургалтад сууж эхлээд өнгөрөгч баасан гарагт дуусгасан бөгөөд экскаватор, газар тэгшлэгч, ухагч зэрэг хүнд машин механизм удирдаж сурчээ. Дараа жилийн сургалтыг Камбож улс зохион байгуулна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.