images

АНУ: Нэг эмнэлэгт ажилладаг 14 сувилагч бүгд жирэмсэн болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-16


   АНУ-ын Висконсин мужийн нэгэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасагт ажилладаг 14 сувилагч бүгд жирэмсэлжээ. "USA Today" сонины мэдээлснээр Висконсин мужийн “Vincent” эмнэлгийн захиргаа саяхан мэдээлэл хийж, уг тасгийн 14 сувилагч ойролцоо цаг хугацаанд жирэмсэлсэн тухай мэдэгдсэн байна. Сувилагч нар одоогоор өөрсдийн ажилладаг эмнэлэгтээ мэргэжил нэгт нөхдийнхөө хяналтанд орж, үзлэгт хамрагдаж байна. 14 сувилагчийн эхнийх нь энэ сард, сүүлчийнх нь аравдугаар сард төрөх төлөвтэй байгаа аж. Жирэмсэн 14 сувилагчийн 11 нь хамтдаа дурсгалын зураг татуулж баяраа хуваалцжээ. Сувилагчдын дунд “Эх барихын гарамгай мэргэжилтэн” гэж алдаршсан Эшлин Шорт байгаа бөгөөд тэрбээр 2013 оноос хойш тус эмнэлэгт ажилласан, энэ удаа тав дахь хүүхдээ тээж байгаа аж. Эмнэлэгийн захирал Эми Барден "Манай эмнэлэгийн хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч болж байна. Тэдний зарим нь анхны хүүхдээ хүлээж авахаар сэтгэл догдолж байгаа бол зарим нь дөрвөн хүүхдийн ээж болчихсон алдарт эх. Тэднийг амаржихад гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад нь эмнэлэгт чөлөөтэй нэвтэрч, асарч сувилж болно” гэжээ. 87 ажилтантай тус эмнэлэг сувилагч нараа жирэмсний амралтад гаргахаар бэлтгэж байна. Тус төвийн сувилахуйн менежер Сара Жонсон "Бидэнд төлөвлөгөө бий. Удахгүй ээж болох сувилагч нартаа байнгын тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай баг гаргасан” гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.