images

Их Британи: Хоригдолтой хувийн харилцаа үүсгэсэн харгалзагч эмэгтэйд ял оноов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-15


   Их Британийн шоронгийн харгалзагч бүсгүй эрэгтэй хоригдолтой хувийн харилцаа үүсгэсэн хэргээр шүүхээс ял сонсжээ. "The Sun" сонины мэдээлснээр, тус улсын шүүх 20 гаруй насны харгалзагч эмэгтэй Морган Парри Варниг төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл хийсэн хэмээн буруутгаж 10 сарын хорих ялаар шийтгэсэн байна. Тэрбээр 2022 онд Өмнөд Йоркшир мужийн Линдхольм хотын шоронд харгалзагчаар ажиллаж байхдаа хоригдол А-тай хувийн харилцаа тогтоосон байна. Цагдаа нар түүний ажлын өрөө болон А-гийн өрөөнд нэгжлэг хийхэд тэд хоорондоо хайрын захидал солилцож байсан баримт, мөн гэрэл зураг олдсон бөгөөд Д.Барни шүүх хурал дээр хэргээ хүлээн зөвшөөрч "Би түүнд үнэн сэтгэлээсээ дурласан" гэж мэдүүлжээ. Өмнө нь хорих ангийн ажилтнууд хоригдлуудтай хувийн харилцаа үүсгэсэн хэргээр шийтгэгдэж байсан тохиолдол бий. Өнгөрсөн жил Лондон хотын нэгэн шоронд ажиллаж байсан 30 гаруй насны, гэр бүлтэй харгалзагч бүсгүй эрэгтэй хоригдолтой бэлгийн харьцаанд орсон хэргээр цагдаад баривчлагдаж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.