images

Дани, Шведэд мөсний хоккейн ДАШТ болж байна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2025-05-09


   Дэлхийн мөсний хоккейн холбооноос (IIHF) зохион байгуулдаг 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шведийн Стокхольм, Данийн Хернинг хотуудад өнөөдөр эхэллээ. Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд нийт 16 улсын шигшээ баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөх юм. А хэсгийн тоглолтод Канад, Финланд, Австри, Франц, Латви, Словак, Словени, Шведийн баг оролцож байгаа бөгөөд шөвгийн наймын хоёр тоглолт, хагас шигшээ, хүрэл болон алтан медалийн тоглолтууд явагдана. Харин Данийн Хернинг хотод болох B хэсгийн тоглолтод АНУ, Чех, Герман, Унгар, Казахстан, Норвеги, Швейцар, Данийн багууд хуваарилагджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.