images

Хүүхдүүдэд сахар ихтэй бэлэг өгөхгүй байхыг уриалж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-08


   Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдууд хамтран өнгөрөгч оны 11 дүгээр сард 2024-2027 онд хэрэгжүүлэх ‘’Эрүүл шүд’’ арга хэмжээний төлөвлөгөөг баталсан билээ. Төлөвлөгөөнд тусгасан зургаан зорилгыг биелүүлэхээр нийт 40 арга хэмжээг зохион байгуулах гэж байгаагийн нэг нь "Бэлгээ бэлдье" аян юм. Хүүхдийн баяр дөхөж байгаа энэ үед иргэдэд амны хөндийн өвчлөлөөс сэргийлэх мэдлэг мэдээлэл хүргэх, шүд цоорох өвчний эрсдэлийг бууруулахаар зорьж, багачуудад өгөх бэлгээ зөв сонгохыг энэ аяны хүрээнд уриалжээ. Хүүхдэд сахарын агууламж ихтэй бүтээгдэхүүн хэрэглүүлэх нь амны хөндийн өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй дархлааг бууруулснаар энэ нь бусад өвчний шалтгаан болдгийг мөн анхааруулж байна. "Бэлгээ бэлдье" аяны хүрээнд эмч нар Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн сурагчдыг үзлэгт хамруулж, амны хөндийн өвчлөлийн талаар мэдээлэл өгчээ.

Гэрэл зургийг "Yeezy" сайтаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.