images

Ураны талаарх бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэхээр боллоо

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-05-08


   Монгол улсын Засгийн газар ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаарх бодит мэдээллийг иргэдэд ойлгомжтой хүргэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, энэ талаарх мэдээллийг иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулах ажлын хүрээнд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх тогтоол гаргажээ. Үүнд, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ. Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордод уран олборлох, боловсруулахтай холбоотойгоор хүн, мал, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг нийтэд түгээхээр болжээ. Цаашилбал, ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг иргэдэд бодит мэдээллээр таниулахаар шийдвэрлэсэн байна.

Гэрэл зургийн эх сурвалж: www.gov.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.