images

Бадайн жарангийн говьд морь, тэмээний уралдаан боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-07


   Өвөр Монголын Бадайн жарангийн говьд “Бадайн цом 2025” морь, тэмээний уралдаан энэ сарын 3-нд болсон талаар “China Daily” сонин мэдээллээ. Алшаа аймгийн 49 мянган км.кв талбайг хамрах Бадайн жарангийн говь өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн билээ. Хятадад томоороо гуравдугаарт ордог энэ говьд өвөр монголчууд зун, хаварт 68 мянган тэмээ хариулдаг. Мөн тэнд аялал жуулчлал хөгжсөн тул мото спортын уралдаан, тэмээний их наадмыг тогтмол зохион байгуулдаг ажээ.

Гэрэл зургийг: “China Daily” сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.