Жазз дуучин Э.Энхжаргал дөрөв дэхь цомгоо гаргалаа
Чихэнд чимэгтэй
2025-05-07
Монголын дуучин Э.Энхжаргал буюу Энжи энэ сарын 2-нд "Сонор" нэртэй дөрөв дэх цомгоо гаргалаа. Тэрбээр уртын дууг жазз хөгжимтэй хольж дуулдаг тул энэ өвөрмөц байдлаараа жазз хөгжим сонирхогчдын дунд алдаршсан бөгөөд шинэ цомогтоо монгол хэлээр дуулсан 10 дуугаа багтаажээ. "The Guardian" сонинд мэдээлснээр, Э.Энхжаргал цомгийн дуунуудаа гитарчин Пол Брэндлитэй хамтарч бичсэн бөгөөд төгөлдөр хуурч, гитарчин, бөмбөрчин, саксофонч зэрэг хөгжимчидтэй хамтарчээ. Цомгийг "Bandcamp" сайтаар дамжуулан сонсох, худалдан авах боломжтой аж. Э.Энхжаргал энэ сарын 14-нөөс эхлэн ирэх наймдугаар сар хүртэл Европын хэд хэдэн хотод тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Сонирхуулахад, түүний гурав дахь цомог болох "Улаан" нь өнгөрсөн онд “New York Times”, “The Washington Post” сонины “2023 оны шилдэг 10 жазз цомог”, “The Guardian” сонины “2023 оны 10 шилдэг глобал цомог”-т багтсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.