Турк: 2023 оны газар хөдлөлтөд гэр бүлийнхнээ алдсан хоёр багш хуримлав
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
Туркийн зүүн өмнөд хэсэгт 2023 онд хүчтэй газар хөдөлж, гамшиг болоход эхнэр, нөхөр, үр хүүхдээ алдсан хоёр багш хуримлажээ. Олны сэтгэлийг хөдөлгөсөн тэдний хурим Газиантеп хотын Ислахие дүүрэгт тавдугаар сарын 5-нд болсон байна. Тус хотын Нурдагы дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал 46 настай Мэхмэт Айдин, биеийн тамирын багш 42 настай Айсэ Орсдемир нар 2023 оны хоёрдугаар сарын 6-нд Кахраманмараст болсон 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлтөд гэр бүлийнхнээ алджээ. Газар хөдлөлтийн улмаас Туркийн 50 мянган иргэн амиа алдсан гашуун уй тохиосон. Тэр үед М.Айдин нуранги доороос 72 цагийн дараа аврагдсан бол эхнэр, хоёр хүүхдээ алджээ. Тухайн үед Османие хотод байж таарсан А.Орсдемир мөн л нөхөр, хоёр хүүхдээ алджээ. Хоёр багш 2024 оны Багш нарын баярын өдөр газар хөдлөлтөд өртсөн 11 багшид хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр танилцжээ. Тэдний уй гашуу адил байсан тул нэгнээ гүнзгий ойлгож, сэтгэл зүрхээрээ холбогдсон гэнэ. Ингээд танилцсанаасаа хойш дөрвөн сарын дараа гэрлэхээр шийджээ. Тэд хуримаа Ислахие дүүргийн бага сургуулийн танхимд хийсэнд ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн нь оролцсон байна.
Эх сурвалж: "Daily Sabah" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.