images

100 настай эмээгийнхээ төлөө марафонд гүйсэн эмэгтэй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   Дэлхийн хамгийн том зургаан марафоны нэг Лондон хотноо өнгөрөгч сарын 27-нд болсон билээ. Хамгийн олон хүн 42 км замыг дуусгаж Гиннесийн амжилтын номд орсон тус марафонд Их Британийн иргэн Этти Эйр уралджээ. Тэрбээр 100 настай эмээгийнхээ төлөө, Английн хараагүй болсон ахмад дайчдад зориулан хандив цуглуулах зорилгоор гүйсэн байна. Э.Эйрийн эмээ Жон Тантон Дэлхийн II дайны үед Итали дахь Их Британийн армийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ажиллан морзоор мэдээ өгдөг байжээ. Өнгөрсөн жил 100 нас хүрсэн Ж.Тантон насны эрхээр өвчний улмаас хараагүй болсон бөгөөд тэр цагаас эхлэн Английн хараагүй болсон ахмад дайчдын холбооноос сонсох төхөөрөмж, тусалж дэмжих ажилтан зэргийг санал болгосон аж. Иймд Э.Эйр тус холбоонд хандив цуглуулахаар болж анх удаа холын зайн марафонд гүйсэн байна. Тэрбээр "Би эмээдээ зориулж онцгой зүйл хийхийг үнэхээр их хүсдэг байсан. Тиймээс энийг хийх нь зөв байх" хэмээн BBC агентлагт марафоны өмнө ярьжээ.

Эх сурвалж: BBC агентлаг:

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.