Лэди Гага далайн эрэг дээр 2 сая хүнд үнэгүй тоглов
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
Америкийн дуучин Лэди Гага өнгөрсөн бямба гарагт Бразилын Рио-дэ-Жанейро хотын Копакабана далайн эрэг дээр 2 сая хөгжөөн дэмжигчдээ зориулан үнэгүй тоглолоо. Орон нутгийн цагаар 22 цагт эхэлсэн тоглолтын салхийг тэрбээр 2011 оны “Bloody Mary” дуугаар хагалсан бөгөөд “Poker Face”, “Alejandro” зэрэг хит дуунуудаа дуулжээ. Тоглолтын дундуур дуучин хувцсаа байнга сольж байсан байна. Ингэхдээ нэг удаад нь Бразилын төрийн далбааны өнгөтэй хувцас өмсчээ. Дуучин Мадонна өнгөрсөн онд мөн энд томоохон тоглолт үнэгүй хийсэн билээ. Рио-дэ-Жанейро хотын удирдлага эндхийн алдарт багт наадам, шинэ жилийн баяр, мөн зургаадугаар сард болдог Гэгээн Жоны баярын үеэрх эдийн засгийн идэвхжлийг дэмжихийн тулд өргөн хэмжээний тоглолт зохион байгуулдаг болоод байгаа юм. Эрх баригчид энэ удаагийн тоглолтыг 1.6 сая хүн үзэж, хотын эдийн засагт 600 сая риалын (ойролцоогоор 106 сая доллар) орлого оруулна хэмээн тооцоолж байжээ. Улмаар наад зах нь 2028 он хүртэл жил бүрийн тавдугаар сард ийм тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Гэрэл зургийн эх сурвалж: “Variety” сэтгүүл
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.