Налайхын сурагч Австралийн их сургуулиас 804 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг авчээ
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Нийслэлийн Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 11-1 дүгээр ангийн сурагч Д.Ариунсувд Австралийн Мельбурны их сургуулиас 100 хувийн тэтгэлэг хүртжээ. Их Британийн Лондон хотод төвтэй “Quacquarelli Symonds” (QS) байгууллагын рэйтингээр Мельбурны их сургууль нь дэлхийд 13, Австралидаа нэгдүгээрт орж байна. Д.Ариунсувд АНУ-ын Калифорниа мужийн Пало Альтод төвтэй “QuestBridge” боловсролын зуучлалын байгууллагын хөтөлбөрт хамрагдан энэ тэтгэлгийг горилсон бөгөөд нийтдээ зургаан эсээ бичжээ. Мельбурны их сургууль энэ жил дэлхий дахины ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад 100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөр зарласан бөгөөд Д.Ариунсувд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн биелүүлснээр 350 мянган австрали долларын тэтгэлэг авч чадсан байна. 350 мянган австрали доллар нь өнөөдрийн ханшаар 226 мянган америк доллартой тэнцэх буюу монгол мөнгөөр 804 сая төгрөг болох юм.
Австралийн хоёр дахь эртний их сургууль болох Мельбурны их сургууль 1853 онд байгуулагджээ. Тус сургуулийн төгсөгчдөөс Австралийн дөрвөн ерөнхий сайд, таван мужийн амбан захирагч төрсөн бөгөөд Нобелийн шагналтан есөн эрдэмтний сурч, судалгаа хийж байсан сургууль юм.
Эх сурвалж: “Налайхын Мэдээ” Фэйсбүүк хуудас.
Гэрэл зургийн эх сурвалж: www.icma.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.