images

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилж байна

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-04-29


   Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Испани улсад хийх албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Тэрбээр Испанийн Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар тус улсад гурав хоногийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр сайд Б.Батцэцэг, сайд Х.Албарэстай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно. Энэхүү айлчлал нь Монгол улсаас тус улсад Гадаад харилцааны сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Монгол улс, Испанийн хаант улстай 1977 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Гэрэл зургийн эх сурвалж: Гадаад харилцааны яам

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.