Хятад: 7000 машин ачсан усан онгоц Бразил руу хөдөллөө
Анд нөхдийн мэдээ
2025-04-29
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани өнгөрөгч ням гарагт тус улсын дотооддоо үйлдвэрлэсэн усан онгоцонд 7000 гаруй автомашин ачин далайд гаргалаа. Уг хөлөг онгоц Жяньсу мужийн Тайцань боомтоос хөдөлсөн бөгөөд 30 өдрийн аяллын дараа Бразилын Итажай боомтод хүрэх гэнэ. “BYD Shenzhen” хөлөг онгоц 219 м урт, 37.7 м өргөн бөгөөд хөлбөмбөгийн 20 талбайтай тэнцэх хэмжээтэй, автомашин тээвэрлэх зориулалттай дэлхийн хамгийн том хөлөг онгоц болж байна. Уг хөлгийг “China Merchants Group” үйлдвэрт бүтээсэн бөгөөд нийтдээ 9200 автомашины багтаамжтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.