Багахангай дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2025-04-28
Нийслэлийн нийтийн тээврийн автобус өнөөдрөөс Багахангай дүүргийн чиглэлд явж эхэллээ. Тус дүүрэгт өмнө нь хувийн компани үйлчилгээ үзүүлж байсан нь хүрэлцэхээ больж, нийтийн тээврийн эрэлт үлэмж ихэссэн байна. Иймд дүүргийн удирдлагууд удаа дараа хүсэлт тавьсаны үндсэн дээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын, 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монголын цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай автобус явуулахаар болсон байна. Автобусны эхний зогсоол Улаанбаатар хотын "Тэнгэр плаза" худалдааны төв бөгөөд том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг төлж зорчино. Улмаар автобус Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчоо, "Оргил" төв, Налайх, 86 дугаар үйлдвэр, Багахангай дүүргийн 2 дугаар хороо гэсэн маршрутаар явна. Улаанбаатар хот энэ сард БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 автобус худалдан авч, хотын ойролцоо гурван чиглэлд явуулахаар болсны нэг нь Багахангай дүүрэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.