Ромын пап ламын өмсдөг жижиг малгай ямар учиртай вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-04-28
Өнгөрсөн 26-ны өдөр болсон Ромын пап Францисийг оршуулах ёслолыг дэлхий даяар шууд дамжуулав. Энэ үйл явцын үеэр өндөр дээд тушаалын лам нар нэгэн ижил дугуй малгай өмссөн байлаа. Ийм малгайг Пап лам амьдралынхаа туршид өмссөн юм. Энэ малгайны нэр нь “zucchetto” бөгөөд энэ нь итали хэлээр "жижиг аяга" гэсэн утгатай ажээ. Түүх өгүүлбэл, Дундад зууны үеийн католик сүмд тахилч нарыг томилохдоо толгойнх нь оройн үсийг хусдаг заншилтай байжээ. Ингээд үсийг нь хуссан тэр хэсгийг хамгаалахын тулд аяга хэлбэрийн ийм жижиг малгай өмсөх болсон байна. 1972 онд Ромын пап VI Пол толгойны үс хусах зан үйлийг цуцалсан боловч аяган хэлбэрт малгай уламжлал болон үлджээ. Үүнээс гадна католик шашны лам нар бас өөр төрлийн малгай өмсдөг. Дээрээ гогцоотой дөрвөлжин малгайг англиар "biretta" гэдэг бөгөөд энэ нь Дундад зууны үеийн латин хэлний "biretum" буюу “жижиг малгай” гэсэн үгээс гаралтай ажээ. Ромын пап шинэ кардиналыг томилохдоо улаан биретта өмсдөг. Орчин үед зарим их сургуулийн төгсөгчдийн малгайг ийм маягаар дуурайлган урладаг болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.