ААШТ: Монголын жүдочид дөрвөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-04-28
Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 25-27-ны хооронд жүдо бөхийн насанд хүрэгчдийн ААШТ боллоо. Энэ тэмцээнд 29 орны 289 тамирчин оролцсоны 19 нь монгол байсан юм. Манай тамирчид Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор барилдаж эмэгтэй тамирчдаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Мөнгөн медалийг 57 кг жинд Т.Ариунзаяа, 63 кг жинд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, хүрэл медалийг +78 кг жинд А.Адъяасүрэн, 70 кг жинд Б.Ням-Эрдэнэ нар хүртсэн юм. Ийнхүү Монгол улс жүдо бөхийн ААШТ-ий 30 медальтай болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.