Мишэль Обама нөхрөөсөө салаагүй
Анд нөхдийн мэдээ
2025-04-10
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий нөхрөөсөө салсан гэх цуу яриа тарсныг Мишэль Обама өөрөө үгүйсгэв. Тэрбээр өчигдөр цахим сүлжээнд нийтэлсэн подкастдаа "Нэг ч хүн энэ талаар надаас асуугаагүй байж хоосон цуу ярианд итгэх юм” гэжээ. Цуу яриа энэ оны эхээр тарсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхийлөгч асан Жимми Картерийн оршуулга болон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Б.Обама ганцаараа ирж оролцсонтой холбоотой. Энэ хоёр арга хэмжээнд оролцоогүй нь түүний гэр бүлийн харилцаатай ямар ч холбоогүй болохыг М.Обама хэлсэн байна. Тэрбээр ажлын дэглэм, цагийн хуваариа өөрөө зохицуулдаг бөгөөд өмнө нь улсын тэргүүн хатагтайн хувьд нөхрийнхөө ажлын хуваарийг нэгдүгээрт тавьдаг байсан гэнэ. "Би энэ шийдвэрийг олон жилийн өмнө гаргаж болох байсан ч тэр үед надад тийм эрх чөлөө, боломж байсангүй" хэмээн тэрбээр хэлжээ. М.Обама одоогоор олон нийтэд илтгэл тавих зэрэг хүсэж, төлөвлөж байсан ажлуудаа хийж, эмэгтэйчүүдийн боловсролын асуудалд байнга анхаарал хандуулж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Барак Обамагийн номын сангийн ажилд төвлөрч байгаа гэнэ. М.Обама өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэд ерөнхийлөгч асан Камала Харрисын төлөө идэвхтэй ажиллаж, Ардчилсан намыг дэмжиж олны өмнө үг хэлсэн юм. Тэрбээр нөхөртэйгөө гэрлээд 32 жил болж байна. М.Обама 2018 онд бичсэн "Becoming" хэмээх дурсамж номдоо Цагаан ордонд байх хугацаандаа ганцаардаж, бас нэлээд ядарсан гэдгээ өгүүлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.