images

Хятад: Өндөр настнуудыг роботоор асруулж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-10


   Хятадын Чунцин хотын Нийгмийн халамжийн нэгдүгээр газар роботоор өндөр настнуудыг асруулж эхэлсэн байна. Тус газрын мэдээлснээр, Пэйпэй нэрт роботыг эмэгтэй ажилтан хэмээн таниулжээ. Робот зөөлөн, тэвчээртэй, хүний хэлснийг сайн сонсож хариу үйлдэл хийдэг аж. Энэ тухай тус асрах газрын 86 настай асруулагч Ван “Пэйпэйгээс ямар ч асуулт асуусан тэр хариулж чадна” гэжээ. Улмаар асуултад хариулаад зогсохгүй нойр муу, сэтгэл санаа тааруу байгааг нь анзаарч, үүнд нь тохируулж асардаг тухай ярьсан байна. Учир нь, Пэйпэй роботыг бүтээхдээ хиймэл оюун, сэтгэл зүй, олон сэтгэл хөдлөлийн модель зэрэг өндөр технологийг хослуулан эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах, сэтгэл хөдлөлийг таних, хөгжөөнт болон зугаа гаргах үйлдэл хийх, амьдрал ахуйд туслах систем суулгажээ. Халамжийн газрын мэргэжилтнүүд асрагчид настнуудтай тэр бүр ярилцан, сэтгэл санааг нь уудлах боломжгүй байдгийг онцлоод, энэ ажлыг робот 24 цагийн турш хийж чадаж байгааг хэлсэн байна. 2024 оны эцсийн байдлаар Чунцин хотын иргэдийн зургаан хувь нь 65-аас дээш настай хүмүүс аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.