images

Филиппин: Сонгуульд нэр дэвшигч болчимгүй үг хэлснийхээ төлөө нэр дэвших эрхээ хасуулахад хүрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-10


   Филиппиний парламентын сонгуульд нэр дэвшигч кампанит ажлынхаа үеэр эмэгтэй хүнийг доромжилсон үг хэлснийхээ төлөө шүүмжлэлд өртөөд байна. Их Их Британийн “The Independent” сонины мэдээлснээр, улс төрч Кристиан Сиа сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд "Сарын тэмдэг нь ирж байгаа ганц бие ээж байвал би яг одоо тантай хоноход бэлэн байна" гэжээ. К.Сиа нь Филиппиний нэр хүндтэй их сургууль төгссөн хуульч бөгөөд ирэх тавдугаар сард болох сонгуульд нэр дэвшээд байгаа аж. Түүний хэлсэн үг, үйлдлийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүчтэй шүүмжилж, энэ үг нь өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийг доромжилж, тохуурхсан бүдүүлэг үйлдэл гэж үзэж, нэрийг нь эргүүлэн татахыг шаарджээ. Үүний дараа тэрбээр эмэгтэйчүүдээс уучлал гуйж, хэлсэн үг нь зүгээр наргиа байсан хэмээн мэдэгдсэн ч эсэргүүцэл улам даамжирсаар байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлгүүд түүний нэр дэвших эрхийг хасаад зогсохгүй өмгөөлөгчийн эрхийг нь хүчингүй болгохыг шаарджээ. Тус улсын Сонгуулийн хороо нэр дэвшигчийн дээрх үйлдэл нэрийг нь татах үндэслэл болох эсэхийг шалгаж байгаа бөгөөд К.Сиад хэлсэн үгээ тайлбарлахыг хүссэн албан бичиг илгээсэн байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.