Осолд орсон найздаа зориулан бүтээсэн тоглоом Японы 10 шилдгийн нэг болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-24
Японы Кагошима мужийн Жохо ахлах сургуулийн сурагч, 17 настай Юки Оцүжи гараа гэмтээсэн сайн найздаа зориулан хурууны хөдөлгөөн сэргээх тоглоом зохион бүтээжээ. Программ зохиох ур чадвараа ашиглан түүний бүтээсэн тоглоомыг ирэх долоодугаар сарын 19-21-нд Осака хотод болох Дэлхийн үзэсгэлэнд гаргахаар болсон байна. Учир нь, хүүгийн бүтээл Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас зохион байгуулсан үндэсний мэдээллийн боловсролын уралдаанд шалгарсан 10 шилдэг бүтээлийн нэг болжээ. Мехатроникийн ангийн сурагч Ю.Оцүжи ослын улмаас хуруунуудаа хөдөлгөхөд хүндрэлтэй болсон ангийн найздаа зориулан тоглоом зохион бүтээсэн нь энэ аж. Энэ нь гэрэл асдаг таван товчтой, цагийн давтамжаар оноо тооцдог тоглоом юм. Өөрөөр хэлбэл, 0.4-2 секундын давтамжаар гэрэл асах дөрвөн үетэй бөгөөд дээд оноо нь 20 аж. Ю.Оцүжи “Энэ тоглоом найзад маань тус болсонд маш их баяртай байна” хэмээн ярьжээ. Тэрбээр тоглоомоо 3500 иен буюу 24 долларын өртгөөр бүтээсэн бол 10 мянган иенээр зарах төлөвлөгөөтэй гэнэ. Мөн сэргээн засах төвд 2000, хувь хүмүүст 1000 ширхэгийг бэлэглэх зорилго тавьжээ.
Эх сурвалж: "Mainichi" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.