Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн Тобизарүгээр анхны даваагаа авлаа
Чихэнд чимэгтэй
2025-03-10
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё Осака хотноо өчигдөр эхэллээ. Тус башёд зүүнийг манлайлан барилдаж буй ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн анхны учраа комүсүби Абид өвдөг шороодлоо. Мөн энэ сард оозэки цолоо хадгалж үлдэхийн төлөө барилдах Котозакүра Вакамотохарүд унав. Харин комүсүби цолтой барилдаж буй Киришима Б.Лхагвасүрэн Тобизарүгээр давсан бол Чиёошома Охогоор, Онокацү Б.Чойжилсүрэн Нишикифүжигээр давсан юм. Өнгөрсөн башёд маэгаширагийн 14-өөс босч аваргын төлөө барилдаад энэ башёд тав руу дэвшсэн Кинбозан Хиродоүмид, Тамаваши Б.Мөнх-Оргил Атамифүжид, Ошома П.Дэлгэрбаяр Хакүоход унажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.